Түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн хөнгөн ба хүнд хэлбэрийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд: Стептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурдцал, Уушигны хатгалгаа, Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд, Микобактерийн тархмал халдварууд, Н.pylori-ийн шалтгаант ходоод гэдэсний шархлааны эмчилгээнд бусад бэлдмэлүүдийн хамтаар хэрэглэнэ. Хүүхдэд: Стрептококк пиогенес-ээр үүсгэгдсэн фарингит, тонзиллит, Дайвар хөндийн цочмог үрэвсэл, архаг бронхитийн хурцдал, Уушигны хатгалгаа, Арьс зөөлөн эдийн хүндрэлгүй халдварууд, Микобактерийн тархмал халдваруудын үед тус тус хэрэглэнэ.
Насанд хүрэгсдэд: өдөрт 250-500мг тунгаар хоолноос 15 минутын өмнө ууж хэрэглэнэ. 150мг-р өдөрт 2 удаа буюу З00мг-р нэг удаа ууж болно. Хүүхдэд: 2.5-4.0 мг/кг тунгаар 12 цагаар хоолноос 15 минутын өмнө уж хэрэглэнэ.