Өвдөлт:
- Хагалгааны дараах
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Хавдартай өвчтөний ясны үсэрхийллийн улмаас илрэх өвдөлт
- Гэмтлийн дараах
Хэрэх өвчин
- Хэрэх төст үений үрэвсэл
- Спондилоартрит (барьцалдаат спондилит, хайрст үлдийн гаралтай үений үрэвсэл, реактив артрит (зарим халдварын дараа үүсэх үений үрэвсэлт эмгэг))
- Тулай, хуурамч тулай
- Остеоартрит
- Үений гаднах хэрэх (тендинит, бурсит, мөрний үений капсулит)
2 мл тарилгын шингэн(1 туншил)-д 100 мг кетопрофен агуулагдана.
Тарьж хэрэглэхэд:
Насанд хүрэгсэд ба 15 дээш насны хүүхэд
Хоногийн дээд тун 200 мг. 3-аас олон хоног тарьж хэрэглэхгүй. Үргэлжлүүлэн хэрэглэх бол бэлдмэлийн бусад хэлбэрийг сонгоно.
Булчинд тарих
Хоногт 1 туншилаар (100 мг)1-2 удаа булчинд тарьна. Шаардлагатай бол кетопрофены шахмал, лаа, түрхлэг зэрэг хэлбэрүүдтай хавсарч хэрэглэж болно.
Венийн судсанд тарих
Зөвхөн эмнэлгийн нөхцөлд тарьна. Тарих хугацаа 0,5-1цаг үргэлжилнэ. Эмчилгээг 2 хоногоос илүүгүй хугацаагаар үргэлжлүүлнэ.
Богино хугацаагаар венийн судсанд тарих
100-200 мг кетопрофеныг 100мл натри хлоридын 0,9%-ийн уусмалаар найруулж 0,5-1 цагийн турш тарьна.
Удаан хугацаагаар венийн судсанд тарих
100-200 мг кетопрофеныг 500мл натри хлоридын 0,9%-ийн уусмалаар найруулж 8 цагийн турш тарьна.