Триамцинолон ацетонидыг дараах эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Харшлын өвчнүүд, Үүнд: улирлын болон бүтэн жил үргэлжлэх харшлын ринит, гуурсан хоолойн багтраа, атопик ба хавьтлын дерматит, сийвэнгийн өвчин, залгиурийн халдварт бус цочмог хавагналт. Анафилаксийн шокийн цочмог үед кортикостероидуудыг хэрэглэхгүй ч хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хэрх өвчин:
1 мл хөвмөлд 40 мг триамцинолон ацетонид агуулагдана.
Өвчлөл, эмчилгээний үргэлжлэх хугацаа, кортикоидын зохимж, бие махбодийн хариу урвал зэргээс триамцинолоны эмчилгээний тунгийн схемыг харилцан адилгүй сонгоно. Кортикостероидын эмчилгээний бага тунг сонгож давхар хяналттай хэрэглэх нь зүйтэй. Тунг бууруулах шаардлагатай бол аажмаар бууруулна. Тунг өвчний хүндийн зэрэг, өвчтөний хариу урвал болон үе мөчний хэмжээнээс хамаарч тогтоодог. Эмчилгээний үр дүн 2-3 долоо хоногийн дараа ажиглагдана. Гэвч хүлээгдэж буй эерэг үр дүн 6-аас дээш долоо хоногийн дараа ч илэрч болно.