Карсил бүрхүүлтэй шахмалыг дараах тохиолдолуудад хэрэглэнэ.Үүнд:
хорт бодисын нөлөөгөөр элэг гэмтэх, элэгний архаг өвчний барих тунгийн эмчилгээ, элэг өөхлөх (элгэнд өөхөн эд хуримтлагдах), элэгний циррозын бүрдэл эмчилгээ, эмийн бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх, алкохоль,архаг хордлого (түүний дотор үйлдвэрийн хорт нөхцөл г.м.) зэрэг хорт нөлөөний улмаас элэг гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Силимарин, силибинин, толбот силибумын ханд
Карсил бүрхүүлтэй шахмалыг зажлалгүйгээр бүхлээр нь хангалттай хэмжээний шингэнээр даруулан ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-оос дээш өсвөр насныханд:
Хүнд эмгэгтэй үед эхлээд 4 шахмалаар хоногт 3 удаа ууж хэрэглэнэ.
Харьцангуй хөнгөн тохиолдолд буюу барих тунгийн эмчилгээний шатанд 2 шахмалаар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ.
Ээлж эмчилгээний хугацаа нь 3 сараас багагүй байна.