Бүрдэл эмчилгээнд: зүрхний ишеми өвчин ( зүрхний бах, зүрхний шигдээс), зүрхний архаг дутагдал, гормоны өөрчлөлтөөс үүдэлтэй зүрхний өвдөлтийн үед хэрэглэнэ.
Бүрдэл эмчилгээнд: тархины цусан хангамжийн дутагдал ( ишемийн харвалт, тархины судасны архаг дутагадал). Бүрдэл эмчилгээнд: нүдний торлог бүрхүүлийн цусан хангамжийн хурц алдагдал, гемофтальм ба янз бүрийн шалтгаантай нүдний торлогт цус харвалт, торлогийн төвийн вен болон түүний салааны тромбоз, янз бүрийн шалтгаантай торлогын эмгэгшил ( түүнчлэн чихрийн шижин ба даралт ихсэнээс үүдэн) – зөвхөн нүдний алимны орчимын эдэд тарьж хэрэглэнэ.
Ажлын чадвар муудах, биеийн ачаалал ихсэж ядарсан ( түүний дотор тамирчидад) үед хэрэглэнэ. Архины абстиненц ( хамааралт) хам шинж ( өвөрмөц бүрдэл эмчилгээнд ) хэрэглэнэ.
Мельдоний дигидрат ( триметилгидрозиний пропионат дигидрат) адсорбцлогдоогүй шингэний дигидратад шилжүүлснээр – 100мг
Бие организмыг сэргээх үйлдэл үзүүлдэг учраас үдээс өмнө тарих хэрэгтэй. Зүрхний бах ба зүрхний шигдээс ( хам эмчилгээнд): Судсанд 0,5 -1 г-р ( 5-10мл уусмалыг 100мг/1мл) хоногт 1 удаа, эмийг дотуур ууж хэрэглэхэд шилждэг. Зүрхний архаг дутагдалд ( хам эмчилгээнд): Судсанд 0,5 -1 г-р ( 5-10мл уусмалыг 100мг/1мл) хоногт 1 удаа, курс эмчилгээ нь 10-14 хоног, дараа нь эмээ дотуур уухаар хэрэглэнэ. Гормоны алдагдлаас шалтгаалсан зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрхээр өвдөхөд: Судсанд 0,5 -1 г-р ( 5-10мл уусмалыг 100мг/1мл) хоногт 1 удаа эсвэл булчинд 0,5г-р 1-2 удаа тарина. курс эмчилгээ нь 10-14 хоног, дараа нь эмээ дотуур уухаар хэрэглэнэ.
Тархины цусан хангамж алдагдахад( хам эмчилгээнд): хурц үе – 500мг –аар судсанд ( тарианы 5мл уусмалыг) хоногт 1 удаа 10 хоногийн турш, дараа нь амаар уух хэлбэрт шилжиж болно;
Тархины цусан хангамжийн архаг дутмагшил: 500мг-аар булчинд ( тарианы 5мл уусмалыг ) хоногт 1 удаа тарих; курс эмчилгээ 10 – 14 хоног, дараа нь амаар уух хэлбэрт шилжиж болно.
Нүдний угийн судасны эмгэг ба торлогийн тэжээллийн өөрчлөлт ( бүрдэл эмчилгээнд): нүдэнд 0,5мл тарианы уусмалыг 10 хоногийн турш.
Биеийн болон оюу ухааны хэт ачаалал: 500мг –аар судсанд ( тарианы 5мл уусмалыг) хоногт 1 удаа 10 хоногийн турш, курс эмчилгээ – 10 -14 хоног. Шаардлагатай гэж үзвэл курс эмчилгээг 2-3 долоо хоногийн дараа давтана. Архины хамааралт абсистент хам шинж: 500мг –аар судсанд ( тарианы 5мл уусмалыг) хоногт 2 удаа; курс эмчилгээ – 7-10 хоног.