Төрөл бүрийн шалтгаантай, /дотоод болон гадаад/ хордлогын үед хордлого тайлах бэлдмэл байдлаар хэрэглэнэ. Гадаад шалтгаан: Хоолны халдварын гаралтай хордлого, салмонеллез, дизентери зэргийн үед хэрэглэнэ.Эмийн хордлого (сэтгэц нөлөөт, нойрсуулах, мансууруулах үйлдэлтэй бэлдмэлүүдийн), алкалоид, хүнд металлын давс, бусад хороор хордсон үед хэрэглэнэ.Хоол боловсролт, шингээлтийн алдагдал, гэдэс дүүрэлт хавсарсан хоол боловсруулах замын өвчин.Хоолны болон эмийн харшлын үед хэрэглэнэ. Дотоод шалтгаан: Гипербилирубинеми (вирүст гепатит, бусад шалтгаант шарлалт), гиперазотеми (бөөрний дутагдал).Мөн рентген болон хэт авиан шинжилгээний өмнө гэдэсний хий үүсэлтийг бууруулахын тулд хэрэглэнэ.
Идэвхижүүлсэн нүүрс -250мг
Идэвхижүүлсэн нүүрсийг шахмал эм хэлбэрээр, эсвэл урьдчилан жижиглэж, усанд уусгаж хоол идэх, бусад төрлийн эмийн бэлдмэл уухаас цагийн өмнө ууна.Шаардлагатай хэмжээний бэлдмэлийг ½ стакан усанд найруулна.Насанд хүрсэн хүнд 1,0-2,0 г-аар (4-8 шахмал) хоногт 3-4 удаа уулгана, насанд хүрсэн хүний нэг удаагийн дээд тун 8г хүртэл байна.Хүүхдэд биеийн жинд нь 0,05г/кг-аар тооцон өдөрт 3 удаа, нэг удаагийн дээд тун 0,2г/кг жинд нь тооцож өгнө.Хурц, цочмог явцтай өвчний үед эмчилгээний нэг курс 3-5 хоног, харшил болон архаг өвчний үед 14 хүртэл хоног байна. Эмчийн зөвлөгөөгөөр 2 долоо хоногийн дараа давтан курс эмчилгээ хийж болно.Хурц хордлогын үед эхлээд идэвхижүүлсэн нүүрстэй уусмалаар ходоодыг угааж дараа нь 20-30г бэлдмэлийг уулгана.Гэдэс дүүрэлтийн үед 1-2г-аар (4-8 шахмал) өдөрт 3-4 удаа уулгана. Эмчилгээний нэг курс нь 3-7 хоног.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ