Эпилепси: Энгийн болон хүнд явцтай шинж тэмдэгийн эпилепсийн сэдрэл (ухамсар алдагдсан, алдагдаагүй) хоёрдогчоор түгээмэл эсвэл үгүй; Ерөнхий тоник-клоник эпилепсийн сэдрэл; Эпилепсийн сэдрэлийн холимог хэлбэр. Карбамазепин нь абсанс, миоклонус-эпилепсид үр дүнтэй. Цочмог солиорлын байдал, сэтгэцийн хоёр туйлт эмгэгийн сэдрэлээс урьдчилан сэргийлэх эсвэл сэдрэлийг бууруулах зорилгоор хэрэглэнэ.
Архинд донтох хам шинж. Шалтгаан тодорхойгүй гурвалсан мэдрэлийн өвдөлт, хатуурлаас шалтгаалсан гурвалсан мэдрэлийн өвдөлт (ердийн, хэвийн бус). Шалтгаан тодорхойгүй хэл залгиурын мэдрэлийн өвдөлт
Хооллох үед болон хоолны дараа хангалтай шингэнээр даруулж ууж хэрэглэнэ. Өдөрт хэрэглэх тунгийн хязгаар 400-1200 мг ба хуваан өдөрт 2-4 удаа ууна. Хоногийн дээд тун 1600 мг тунгаас хэтрэхгүй. Эпилепсийн эсрэг бэлдмэлийн фармакокинетик, харилцан нөлөөг харгалзан өндөр настанд тунг болгоомжтой тохируулна.