Төрөл бүрийн цус алдалтын үед /хамраас г.м/ насанд хүрэгчдэд 10%-10мл-ийн венийн судсаар аажим тарина. Гипокальциемийн таталтын үед: Насанд хүрэгчдэд:-4,5-16 mEq тунг венийн судсаар тарина. Таталт намдтал давтан хэрэглэж болно. Хүүхэд 0,5-0,7 mEq тунг венийн судсаар тарина Таталт намдтал өдөрт 3-4 удаа давтан хэрэглэж болно. Магнийн хордлогийн туслах эмчилгээнд: насанд хүрэгчдэд эхлээд 7 mEq тунгаар венийн судсаар тарина. Үр дүнгээс хамаарч дараагийн тунг сонгоно. Цус юүлэх үед: Насанд хүрэгчдэд: 100мл цитраттай цусанд 1,35 mEq-г нэмэн хэрэглэнэ. Хүүхдэд: 100мл цитраттай цусанд 0,45 mEq-г нэмэн хэрэглэнэ.