Гиперхолестеринеми (цусанд холестерины хэмжээ ихсэх эмгэг)Aторвастатиныг насанд хүрэгчдэд: сийвэн дэх нийт холестерин (нийт -Х), бага нягтралтай липопротеид (БНЛП-Х), В-аполипопротеин ба триглицеридуудын хэмжээг бууруулах зорилгоор, хоол хүнсний зохицуулга дээр нэмж хэрэглэдэг бөгөөд мөн 10 ба түүнээс дээш насны холестерин ихдэх ((гетерозигот байдлаар удам дамждаг, холестерин анхдагчаар ихэсдэг эмгэгтэй эсвэл хавсарсан (Фредриксоны ангиллаар IIa ба IIb) хэлбэрийн) эмгэгтэй, хоол хүнсний зохицуулга болоод эмийн бус бусад эмчилгээнд үр дүн муутай байгаа хүүхэд, өсвөр насныханд дээрх зорилгоор хэрэглэнэ. Aторвастатиныг мөн насанд хүрэгчдийн дотор тохиолддог, гомозигот байдлаар удамшдаг холестерин ихдэх эмгэгийн үед, бусад бүлгийн липид бууруулах эм хэрэглээд үр дүнгүй байгаа тохиолдолд хоол хүнсний зохицуулгын хамт сийвэн дэх холестрин (нийт -Х), бага нягтралтай липопротеид (БНЛП-Х) бууруулах зорилгоор хэрэглэнэ.Зүрх судасны өвчнөөс сэргийлэх Зүрх судасны өвчнөөр өвдөх болон хүндрэх өндөр эрсдэл бүхий насанд хүрсэн өвчтөнүүдэд хүндрэлээс сэргийлэх, энэ байдалд хүргэж болох бусад хүчин зүйлүүдийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Аторвастатин бэлдмэл хэрэглэж байгаа эмчлүүлэгч, энэ бэлдмэлийг хэрэглэж эхлэхээс өмнө болон хэрэглэж байх бүхий л хугацаанд холестерин буулгах чанартай тусгай хоол хүнсний дэглэм баримтлах ёстой. Бэлдмэлийн тунг, тухайн эмчлүүлэгчийн цусан дахь бага нягтралтай липопротеидийн түвшин, эмчилгээний үр дүн ба эмийн зохимжоос хамааран хүн бүрт харилцан адилгүй тогтоодог. Ердийн тохиолдолд, хоногийн тунг 10 мг-р өдөрт 1 удаа уухаар зааж эхлээд, тунг аажмаар (4 долоо хоног ба түүнээс дээш хоногийн зайтай) нэмэгдүүлсээр хоногт хэрэглэх дээд тунд (80мг) хүргэнэ.