Хоолтой холбоогүйгээр ууж хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээний эхний хоёр хоногт 2 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт 1 шахмалаар 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 4 хоногт 18 шахмал хэрэглэнэ. Насанд хүрэгчдийн ханиад томуу болон АВЦХ-ын урьдчилан сэргийлэлтийн үед уг эмийг 7 хоногийн орчилтойгоор хэрэглэнэ: хоёр хоногийн турш өдөрт нэг удаа 2 шахмалаар хэрэглээд 5 хоног завсарлаад дахин давтана. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэдэн сар байна. Насанд хүрэгчдийн герпесийн эмчилгээнд: 5 хоногийн турш 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Ээлж эмчилгээнд 5 хоногт 30 шахмалыг хэрэглэнэ. 3-6 насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 2 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт нэг удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 6 шахмалыг хэрэглэнэ. 6-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-ын эмчилгээнд эхний хоёр хоногт 1 шахмалаар өдөрт 3 удаа, дараагийн хоёр хоногт нэг шахмалаар өдөрт хоёр удаа уух шаардлагатай. Ээлж эмчилгээнд 4 хоногт 10 шахмалыг хэрэглэнэ. 3-аас дээш насны хүүхдийн ханиад томуу болон АВЦХ-аас урьдчилан сэргийлэх эмчилгээнд 7 хоногийн орчилтойгоор хэрэглэнэ: хоёр хоногийн турш өдөрт 1 шахмалаар нэг удаа уугаад, 5 хоног завсарлаад эмчилгээг дахин давтана. Урьдчилан сэргийлэх ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нэг долоо хоногоос хэдэн сар байна.