Мэдрэл судлал: тархины цусан хангамжийн дутагдлын янз бүрийн хэлбэр, тархины цус харвалтын дараах байдал/инсульт, тархины суурийн артерийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэл, тархины судасны хатуурал, гэмтлийн дараах болон артерийн даралт ихсэлтийн үеийн энцефалопатийн үед хэрэглэнэ.
Тархины цусан хангамжийн дутагдлын үед илрэх мэдрэл, сэтгэцийн өөрчлөлтийг бууруулж багасгадаг.Нүд судлал: нүдний судаслаг болон торлог бүрхэвчийн архаг эмгэгийн үед хэрэглэнэ (хориодеит, тромбоз, төвийн артерийн судас болон торлогийн судасны бөглөрөлт).
Чих судлал: цочмог судасны эмгэг сууринд үүссэн хөгшрөлтийн дүлийрэлт, эмийн гаралтай хордлого болон бие даасан эсвэл шуугианы нөлөөнд үүссэн гэмтэл, Меньерийн өвчин, чих шуугих.
Судсаар дуслаар тарьж хэрэглэхээр зориулагдсан шингэн бөгөөд удаан тарьж хэрэглэнэ (дусах хурд 80 дусал/мин хэтрэхгүйг анхаар!).
Эмчилгээний хоногийн эхний тун: 20мг (2ампул)-ыг 500мл тарилгын уусмалд шингэлнэ. Бэлдмэлийн зохимжоос хамаарч 2-3 хоногийн дараа тунг хоногт 1мг/кг- хүртэл ихэсгэнэ. Ээлж эмчилгээний хугацаа 10-14 хоног.