Ханиад болон бусад хурц вирусын халдвараар үүсгэгдсэн амьсгалын замын өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.
Aconitum /эмийн сангын аконит/ trit. D3 25мг, Bryonia / өмнөх шатны 2 гэрт/ trit, D2 25мг, Eupatorium perfoliatum trit. D1 25мг,Gelsemium trit. D3 25мг, Ipecacuanha trit. D3 25мг, Phosphorus trit. D5 25мг
Хурц үед: 12 хүртэлх насны хүүхдэд биеийн байдал сайжрах хүртэл 2 цагийн зайтай 1 ширхэгээр өгнө /гэхдээ өдөрт 8 шахмалаас ихгүй/. Үргэлжлүүлэн бүрэн эдгэртэл нь өдөрт 1 ширхэгээр 3 удаа өгнө.Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхдэд-биеийн байдал сайжрах хүртэл 1 цагийн зайтай 1 ширхэгээр, үргэлжлүүлэн бүрэн эдгэртэл нь өдөрт 3 удаа 1-2 ширхэгээр өгнө.12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1-2 ширхэгээр 3 удаа, 12 хүртэлх насны хүүхдэд өдөрт 3 удаа 1 шахмалаар хэрэглэнэ. Эмийг хоол идэхээс хагас цагийн өмнө эсвэл хагас цагийн дараа амандаа удаан уусгаж хэрэглэнэ. 3нас хүртэлх хүүхдийн эмчилгээнд шахмалыг бага хэмжээний усанд уусгаж хэрэглэнэ.