Интралипидыг судсаар тэжээх шаардлагатай өвчтөний нэн чухал тосны хүчил болон энергийн хэрэгцээг хангах зорилгоор хэрэглэдэг. Түүнчлэн шаардлагатай хэвийн тосны хүчлийн нөөцийг амаар хооллолтоороо хуримтлуулах болон сэргээж чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэнэ. 30%-ийн Интралипид нь өндөр концентраци бүхий бэлдмэл учир энергийн ихээхэн нөөц шаардлагатай байгаа болон шингэн хязгаарлагдсан өвчтөнд хэрэглэхэд тохиромжтой.
20%-1000 мл тосон эмульсд:Шар буурцагны цэвэршүүлсэн тос-200 грӨндөгний цэвэршүүлсэн фосфолипид-12 грГлицеролын ангидрид -22 грТарилгын ус (мл)-1000мл хүртэл Хүчил шүлтийн тэнцвэр (рН)-8Шингэний осмос чанар (мосм/кг H2O)-350Энергийн хэмжээ МЖ (kкал) -8.4 (2000)
Интралипидыг дангаар нь дуслаар, эсвэл бусад нүүрс ус, өөх тос, амин хүчил, электролит, витамин болон дагалдах бусад элементүүд агуулсан бэлдмэлүүдтэй хольж нэгэн уусмал (All in one) болгон хэрэглэж болно. Зөвхөн Интралипидтэй хамт хэрэглэхэд тохиромжтой нь батлагдсан тохиолдолд бусад нэмэлт бэлдмэлийг нэмж хэрэглэхийг анхаарна уу. Интралипидыг нүүрс ус болон амин хүчлийн уусмалуудын адил “Y” хэлбэрийн дуслын холбогчийн тусламжтайгаар төвийн болон захын хураагуур судсаар дусаан хэрэглэж болно.