Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэнэ.
Saccharomyces cerevisiae-с ДНХ-гийн рекомбинант технологиор гаргаж авсан хүний инсулин. 1 мл-т 100 ОУН хүний инсулин агуулагдана. Нэг бортогонд 3 мл-р савлагдсан байх ба энэ нь 300 ОУН-тэй тэнцүү байна. Нэг ОУН (Олон улсын нэгж) нь 0.035 мг хүний усгүйжүүлсэн инсулинтэй тэнцэнэ. Инсулатард® нь изофан инсулины хөвмөл (NPH) юм.
Инсулатард® нь урт хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэл бөгөөд түүнийг дангаар эсвэл түргэн, богино хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэлтэй хавсарч хэрэглэж болдог. Хэрэглэх тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт харилцан адилгүй тогтооно. Хүвь хүнд шаардагдах инсулины тун ихэнх тохиолдолд хоногт 0.3-1.0 ОУН/кг байна. Хоногт шаардлагатай инсулины хэрэгцээ инсулинд тэсвэртэй болсон (бэлгийн бойжилтын үед болон хэт тарган) хүмүүст магадгүй өндөр, харин дотоод инсулины шүүрэл нь тодорхой хэмжээгээр ялгарч байгаа өвчтөнд бага байж болно. Арьсан дор тарьж хэрэглэнэ. Инсулины хөвмөлийг судсанд тарьж огт болохгүй. Инсулатардын® тарилгыг ихэвчлэн гуяны арьсан дор тарина. Хэрэв зохимжтой бол хэвлийн урд хана, өгзөг болон мөрний хэсгийн арьсан дор тарьж болно. Тарилга хийх хэсгүүдийг үргэлж ээлжлэн сэлгэж байх нь тухайн хэсэг газарт өөхний эдийн тэжээлийн эмгэгшил (өөхөн дистрофи) болон арьсны амилоидоз үүсэх эрсдлийг бууруулж өгдөг. Гуяны арьсан дор тарихад бусад хэсэгт тарьснаас илүү удаан шимэгддэг. Арьсыг дээш нь өргөж нугалаас гаргаж байгаад тарилгыг хийнэ. Энэ нь санамсаргүйгээр булчинд тарих эрсдлийг бууруулдаг. Зүүний үзүүрийг арьсан дор 6 секунд орчим тунг бүрэн шахагдаж дуустал нь байлгана. Тарьсан хэсэгтээ байнга эргэх хөдөлгөөнөөр иллэг хийж байх нь тэр хэсэг газарт өөхөн дистрофи үүсэх эрсдлийг бууруулж өгдөг.