Индометацин Софармаг тулгуур-хөдөлгөөний аппаратын үрэвсэлт болон сөнөрөлт эмгэгүүдийн үеийн цочмог ба архаг өвдөлтийн богино хугацааны шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэдэг ба тэдгээр эмгэгт ревматоид артрит, цочмог ба архаг анкилозот спондилоартритийн (Бехтеревийн өвчин) ,хурцдал, тулайн болон тулайн артритийн цочмог хөдлөл, дунд зэргээс хүнд хэлбэрийн остеоартрит, үений эмгэгүүд,тендинит,бурсит (цочмог өвдөлтөт мөр), тендобурсит, тендовагинит, ,гэмтлийн (түүний дотор спортын) ба мэс ажилбарын дараах өвдөлтийн хам шинж ба үрэвсэл, дископати, плексит, радикулоневрит ба дисменорей зэрэг хамаарагдана.
Насанд хүрэгсдэд: Хөнгөн болон хүндэвтэр явцтай хэрхийн гаралтай үений үрэвсэл, хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үрэвсэл, остеоартрит зэргийн үед эхлээд хоногт 25-50мг тунгаар хэрэглэнэ. Зохимж сайн байвал тунг хоногт 25-50мг-р эмчилгээний үр нөлөө илэртэл нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 150-200мгХүүхдэд: 14-өөс доош насны хүүхдэд индометациныг хэрэглэхгүй. 14-өөс дээш насны хүүхдэд хоногт 2мг/кг тунгаар хэрэглэх бөгөөд хоногийн тунг 3-4 хувааж хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4мг/кг