Бэлдмэлийг дараах тохиолдолд үрэвсэл болон өвдөлтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:· үений цочмог үрэвсэл (тулай өвчнийг оруулаад)· үений архаг үрэвсэл, ялангуяа хэрэх төст үений үрэвсэл (олон үений архаг үрэвсэл)· нурууны үений барьцалдаат үрэвсэл (Морбюс Бехтерийн өвчин) болон нурууны бусад үрэвсэлт өвчин· нурууны эмгэг ба үений сөнөрөлт эмгэгийн сэдрэл (артроз ба спондилоартроз)· зөөлөн эдийн хэрэх өвчин· гэмтлийн дараах хөндүүрт хаван ба үрэвсэл
Бэлдмэлийн үйлчлэгч бодис өндөр концентрацитай байдаг учраас түүнийг 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Насанд хүрэгсэд ба 15-аас дээш насны хүүхдэд хоногт 1200-2400мг (2-4 нимгэн бүрхүүлтэй шахмал) тунгаар хэрэглэнэ. Энэ нь ½-1 нимгэн бүрхүүлтэй шахмалын 2-4 өвөрмөц тунтай тохирно. Нэг удаагийн дээд тунг Ибупрофен Денк 600 бэлдмэлийн 1 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалаас хэтрүүлж болохгүй. Нимгэн бүрхүүлтэй шахмалыг хүн бүрийн онцлогт тохируулан хоёр тэнцүү хэсэгт хувааж болно.
Хэрэглэх хугацаа ба хэлбэр: Бэлдмэлийг их хэмжээний усаар даруулан залгиж уух ба өлөн үед ууж болохгүй. Хэрэв таны ходоод хэт мэдрэг бол бэлдмэлийг хоолтой хамт хэрэглэх нь зүйтэй. Хэрх өвчтэй хүнд бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай байж болно. Эмчлэгч эмч бэлдмэлийг хэр удаан хугацаагаар хэрэглэхийг шийднэ.