Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах, Эндометриоз, Сарын тэмдгийн өмнөх хам шинж, Дисменорея, Лютеины дутагдлаас үүссэн үргүйдэл, Прогестероны дутагдлаас үүссэн завдсан зулбалтын үед, Прогестероны дутагдлаас үүссэн зуршсан зулбаа, Умайн үйл ажиллагаа алдагдсаны улмаас үүссэн цус алдалт, Хоёрдогч аменорея, Цэвэршилтийн үеийн эндометрийн гиперплазигаас урьдчилан сэргийлэлт,
Микронжуулсан дидрогестерон - 10 мг
Сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах: Дюфастоны нэг шахмалыг хоногт нэг удаа мөчлөгийн 11-ээс 25 дахь өдөр хэрэглэх замаар мөчлөгийн үргэлжлэх хугацаа 28 хоног болж болно.
Эндометриоз: Мөчлөгийн турш мөчлөгийн 5-аас 25 дахь хоногт Дюфастоныг 1-3 шахмалаар хэрэглэнэ. 10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ.
Сарын тэмдгийн өмнөх хам шинж: Сарын тэмдгийн мөчлөгийн хоёрдугаар хагаст өдөрт 2 удаа, 10мг-аар дараачийн мөчлөгийн эхний өдөр хүртэл хэрэглэнэ.
Дисменорея: Дюфастоныг мөчлөгийн 5 дахь өдрөөс 25 дахь өдөр хүртэл 1-2 шахмалаар хэрэглэнэ.10мг/хоног тунгаар өдрийн турш жигдхэн хуваарилж хэрэглэнэ.
Лютеины дутагдлаас үүссэн үргүйдэл: Сарын тэмдгийн мөчлөгийн 14-өөс 25 дахь хоногт Дюфастоныг 1 шахмалаар хэрэглэнэ. Энэ эмчилгээг багадаа дараалласан 6 мөчлөгийн турш үргэлжлүүлэн хийх хэрэгтэй.