- Лактулозын уусмалыг тэр чигээр нь болон шингэрүүлээд ууж болно. Нэг удаагийн тунг балгаад амандаа удаан байлгалгүйгээр шууд залгих хэрэгтэй. Хүн нэг бүрд хэрэглэх тун адилгүй.
- Өдөрт ганц удаа ууж байгаа тохиолдолд зөвхөн нэг тогтсон цагт жишээ нь өглөөний ундны дараа хэрэглэх ёстой.
- Туулгах эм хэрэглэж буй үед шингэнийг хангалттай хэмжээгээр (өдөрт 1.5-2 литр буюу 6-8 аяга ус) уух хэрэгтэй.
- Эмийн тунг нарийн баримтлахын тулд дагалдан ирдэг хэмжээстэй аягыг хэрэглэнэ. Харин жижиг цаасан савлагаатай бол уутны буланг урж онгойлгоод шууд сорж ууна.
Баас шингэлэх зориулалтаар хэрэглэх бол: хэмжээст аягаар хэмжин өдрийн тунг нэгмөсөн эсвэл тунг 2 хувааж 2 удаа ууна. Анхны тунг уусны дараа биед гарч буй өөрчлөлтөөс хамааран дараагийн тунг тогтооно. Зарим хүнд 2-3 хоногийн дараа эмчилгээний үр дүн гарах нь бий.
Нас | Эхний тун | Цаашид хэрэглэх тун |
Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан | 15-45 мл (1-3 уут) | 15-30 мл (1-2 уут) |
7-14 насны хүүхэд | 15 мл (1 уут) | 10-15 мл (1 уут*) |
1-6 настай хүүхэд | 5-10 мл | 5-10 мл |
1 хүртэл насны хүүхэд | 5 мл хүртэл | 5 мл хүртэл |
* хэрэв нэг удаагийн уух хэмжээ 15 мл-с бага байвал бортгон савлагаатай бэлдмэлээс хэрэглээрэй.
- Элэгний шалтгаант энцефалопатийн үед насанд хүрэгсдэд хэрэглэх
Эхний тунг өдөрт 20-30 г буюу 30-45 мл (2-3 уут) тунгаар 3-4 удаа ууж эхлээд дараа нь хувь хүний онцлогт тохируулан хоногийн тунг тогтооно. Хоногт дээд тал нь 2-3 удаа шингэн баас гарч байхаар тунг тохируулна.
- Хүүхдэд хэрэглэх:
Элэгний шалтгаант энцефалопатитай 18-с доош насны хүүхдэд хэрэглэсэн туршлага байхгүй учраас үр дүн ба аюулгүй байдлын үнэлгээ хийгдээгүй.
- Өндөр настанд болон элэг бөөрний дутагдалтай өвчтөнд:
- Лактулоза цусанд бараг шимэгддэггүй учир тунг тусгайлан зохицуулах шаардлагагүй.