Түрүү булчирхайн хоргүй явцтай дунд болон хүнд зэргийн томролын эмчилгээнд Түрүү булчирхайн дунд болон хүнд зэргийн шинж тэмдэг бүхий хоргүй явцтай томролтой өвчтөний мэс заслын болон шээс цочмог хаагдах эрсдлийг багасгах зорилгоор Насанд хүрсэн эрэгтэй хүний (18-50 нас) андроген даавартай холбоотой үүссэн халзралын эмчилгээнд тус тус хэрэглэнэ.
Дустар бэлдмэлийг дангаар нь болон альфа адренорецепторыг хориглогч тамсулозинтой хавсарч хэрэглэж болно. Насанд хүрэгсдэд (настангуудыг оруулаад) нэг бүрээсийг (0.5мг) өдөрт нэг удаа ууж хэрэглэнэ.