Докси – Денк 200 бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:· Амьсгалын зам, чих хамар хоолойн халдварууд:· Шээс бэлгийн замын халдварууд:· Хоол боловсруулах замын халдварууд· Цөсний замын халдварын амбулаторийн эмчилгээ· Хүнд явцтай энгийн батга, улаан батга зэрэг арьсны эмгэг· Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл ба трахома· Borelia-р үүсгэгдсэн өвчин: Архаг явцтай шилжимтгий улайрал ба Лаймын өвчин (хачиганд хазуулсаны улмаас халдварлагдаж үүсдэг) гэх мэт· Бруцеллёз, орнитоз, бартонеллёз, листериоз, риккетсиоз, мелиоидоз, тарваган тахал, цавины гранулома зэрэг ховор тохиолдох эмгэг· Бусад эмгэгүүд (Уиплын өвчин болон халуун орны үлхий зэрэг хоол боловсрох явц хямарсантай холбоотой эмгэг)
70кг-аас дээш жинтэй насанд хүрэгсдэд докси-денк 200 бэлдмэлийн 1 нимгэн бүрхүүлтэй шахмалыг (200мг доксициклин) өдөр бүр хэрэглэнэ. 8-аас доош насны хүүхэд ба 50кг-аас доош жинтэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэхгүй.