Судасжилт ихтэй эрхтэн хийх мэс засал эсвэл бүх төрлийн мэс заслын өмнө болон дараа урьдчилан сэргийлэх ба эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Жишээ нь: чих хамар хоолой, эх барих эмэгтэйчүүд, бөөр шээсний зам, шүд, эрүү нүүр, нүд, гоо сайхны болон нөхөн сэргээх зэрэг мэс засал.
Янз бүрийн шалтгаан, байрлал бүхий капилярын цус алдалтын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэнэ. Жишээ нь: гематури, цустай бөөлжих, өтгөн цустай гарах, хамраас цус гарах, буйлнаас цус гарах.
Дутуу төрсөн нярайн перивентрикуляр цус харвалтаас урьдчилан сэргийлэх
2 мл уусмалд (нэг туншил): 250 мг этамзилат агуулагдана.
Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан:
Мэс заслын өмнө: 1-2 туншилыг булчинд эсвэл судсанд мэс ажилбараас 1 цагийн өмнө тарьна.
Мэс заслын үед: 1-2 туншилыг судсанд тарьна. Шаардлагатай бол давтан хийж болно.
Мэс заслын дараа: 1-2 туншилыг4-6 цаг тутамд цус алдах эрсдэл арилах хүртэл тарьна.
Яаралтай тохиолдолд хүндрэлийн зэргээс хамаарч: 1-2 туншилыг булчин болон судсанд 4-6 цаг тутамд тарих ба цус алдах эрсдэл арилтал хийнэ.
Хэсэг газрын эмчилгээнд: 1 туншилыг самбайд шингээж цус гарч буй хэсэгт тавих, шүд авхуулсан бол тухайн хэсэгт тавьна. Шаардлагатай бол давтан хийж болно. Мөн бэлдмэлийг уух болон тарих аргаар хамт хэрэглэж болно.
Хүүхэд:
Насанд хүрэгсдийн тал тунгаар хэрэглэнэ.
Нярай:
Биеийн жин тутамд 10 мг-р тооцож (0.1 мл = 12.5 мг) төрсний дараах 2 цагийн дотор булчинд тарьна. Цаашид 4 хоногийн турш 6 цаг тутамд тарьна.