Мэс засалд:
Судасжилт ихтэй эрхтэн хийх мэс засал эсвэл бүх төрлийн мэс заслын өмнө болон дараа урьдчилан сэргийлэх ба эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Жишээ нь: чих хамар хоолой, эх барих эмэгтэйчүүд, бөөр шээсний зам, шүд, эрүү нүүр, нүд, гоо сайхны болон нөхөн сэргээх зэрэг мэс засал.
Эмчилгээнд:
Янз бүрийн шалтгаан, байрлал бүхий капилярын цус алдалтын урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэнэ. Жишээ нь: гематури, цустай бөөлжих, өтгөн цустай гарах, хамраас цус гарах, буйлнаас цус гарах.
Эмэгтэйчүүд:
Метрораги, анхдагч ба хоёрдогч умайн цус алдалт.
Нэг шахмалд: 250 мг этамзилат агуулагдана.
Ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд ба өсвөр насныхан
Мэс заслын өмнө: 1-2 шахмал Дицинон 250 мг (250-500мг)мэс ажилбараас 1 цагийн өмнө хэрэглэнэ.
Мэс заслын дараа: 1-2 шахмал Дицинон 250 мг (250-500мг)4-6 цаг тутамд цус алдах эрсдэл арилтал.
Эмчилгээнд: ихэнхдээ 2 шахмал Дицинон 250 мг (500мг) хоногт 2-3 удаа (1000-1500мг) хооллох үедээ бага зэрэг усаар даруулж ууна.
Эмэгтэйчүүдийн практик, мено-метроррагии: 2 шахмал Дицинон 250 мг (500мг) хоногт 3 удаа (1500мг) хооллох үедээ бага зэрэг усаар даруулж ууна. Тооцоолж буй сарын тэмдэг ирэх өдрөөс 5 хоногийн өмнөөс уух ба 10 хоногий турш хэрэглэнэ.