Анафилаксийн урвал болон анафилакси төст байдал, Квинкийн хаван, ийлдсийн өвчний хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа, хүчил ихэдсэн гастрит (хавсарсан эмчилгээний бүрэлдэхүүнд орно) Паркисонизм, хорея, нойргүйдэл, Жирэмсний бөөлжилт, Меньерийн хамшинж, далайн болон өндрийн өвчин, туяаны өвчин, Арьс зөөлөн эдийн том хэмжээний гэмтэл (түлэгдэлт, хөлдөлт), цусархаг васкулит, ийлдсийн өвчин, Ерөнхий унтуулгын өмнөх эмийн бэлтгэл (премедикаци)
Дифенгидрамин гидрохлорид(димедрол) - 10мг
Судсанд болон булчинд тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 14-өөс дээш насны хүүхдэд 10мг/мл уусмалыг 1-5мл (10-50мг)-р өдөрт 1-3 удаа судсанд болон булчинд тарьж хэрэглэх ба хоногийн дээд тун нь 200мг байна.7-12 сартай хүүхдэд 0.3-0.5 мл (3-5мг), 1-3насны хүүхдэд 0.5-1мл (5-10мг), 4-6 настай хүүхдэд 1-1.5мл (10-15мг), 7-14 настай хүүхдэд 1.5-3мл (15-30мг) тунгаар шаардлагатай бол 6-8 цагийн зайтай хэрэглэнэ.
Үйлдвэрлэсэн улс: ОХУ