Үе мөчний хэрлэг (ревматизм), Остеоартрит, Остеоартроз, Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах, Үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл, Мэдрэлийн гаралтай өвдөлт, булчингийн хурц үрэвсэлд хэрэглэнэ.
Шахмалыг хоол идэх үедээ буюу хоолны дараа бүхлээр залгиж хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан хувь хүнд тохируулан тунг сонгоно. Ревматоид артритын үед: Насанд хүрэгчдэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хоногийн тун 225 мг-аас хэтэрч болохгүй. Остеоартритын үед: Насанд хүрэгчдэд 50 мг-аар өдөрт 3-4 удаа буюу 75 мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ. Анкилоз бүхий спондилитын үед: Насанд хүрэгчдэд Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 2 удаа ууна. Ээлж эмчилгээ 5-6 хоног үргэлжилнэ.