Ревматойд артрит, остеоартроз, анкилозит спондилит, хүзүүний спондилоз, ууц нурууны өвдөлт ба багана нурууны нугалам хоорондын дискны хам шинж болон сциатик хам шинж Хэрхийн шалтгаант үе мөчний бус эмгэгүүд, фиброзит, бурсит, миозит, ууц нурууны өвдөлт г.м. Булчин шөрмөс сунах, булгарах, спортын гэмтэл зэрэг зөөлөн эдийн гэмтлүүд Эмэгтэйчүүдийн өвчний үрэвсэл, өвдөлтийн үед Гэмтэл болон мэс заслын дараах үрэвсэл болон хаван бүхий өвдөлт. Шүдний мэс ажилбарын улмаас үүссэн үрэвсэл болон өвдөлт Тулай (Подагра) өвчний хурц сэдрэлт
Диклофенак натри ВР: 100мг
Насанд хүрэгсдэд: Дикломол СР шахмалыг 1 ширхгээр өдөрт 1 удаа ууна. Шинж тэмдэг өглөө эсвэл орой хамгийн тод илэрч байгаа үед Дикломол СР-ийг орой уух нь зохимжтой. Эмгэг хөнгөн тохиолдолд дикломолийн бага тунтай хэлбэрүүд хангалттай үр дүнтэй байдаг. Дикломол СР шахмалыг хэзээ ч зажилж буталж болохгүй. Түүнийг хооллосны дараа юмуу хоолох үедээ усаар даруулж бүхлээр нь залгиж ууна.