Үений цочмог үрэвслүүд(артритууд) болон тулайн цочмог хөдлөл
Үений архаг үрэвслүүд(архаг артритууд), ялангуяа олон үе хамарсан тохиолдолд (архаг полиартритууд/ревматоид артрит)
Бехтеревийн өвчин(анкилозот спондилит) болон нурууны ревматоид үрэвсэлт эмгэгүүд
Нуруу болон үе мөчний бүтэцийн өөрчлөлт бүхий цочмог үрэвслүүд (артроз ба спондилартроз)
Зөөлөн эдийн хэрлэг
Гэмтэлийн дараах үрэвсэл, хаван ихтэй өвдөлт
Өвчний хүнд хөнгөний зэргээс хамааруулан тунг сонгоно. Насанд хүрсэн хүнд дунджаар хоногт 50-150 мг диклофенак натрийг хэрэглэнэ. Эмч өөрөөр заагаагүй бол насанд хүрэгсэд өдөрт нэг шахмалыг л уудаг. Хэрэв өвчтөнд хоногт 150мг хүртэл тун шаардлагатай бол 25-50мг тунтай диклофенак натрийн ердийн бүрхүүлтэй шахмалыг нэмэгдэл болгон хэрэглэж болно. Өлөн үедээ ууж болохгүй. Өвчтөний ходоод цочромтгой тохиолдолд DICLO-Диклоденк ретард 100мг №100-г хоолтой хамт хэрэглэдэг. Хэдий удаан хугацаагаар хэрэглэхийг эмч шийднэ. Хэрлэг төст өвчнүүдийн үед Диклоденк ретард 100мг №100-г удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай. 15-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй