Булчин сулруулж агчил тавиулах бэлдмэл. Цусны судас, дотор эрхтэний гөлгөр булчинд нөлөөлж агчил тавиулан судас өргөсгөнө. Захын судас тэлж, зүрхний шахан гаргах цусны хэмжээ багассанаас цусны даралт буурна. Бэлдмэлийг дотор эрхтэний гөлгөр булчингийн агчил (ходоодны шархлаа өвчин, нугалуур болон гэдэсний агчил), даралт ихсэлтийн кризийн үед хэрэглэнэ.