Бэлдмэлийг үтрээний архаг ба цочмог үрэвсэл, эндо ба экзоцервицитын эмчилгээнд хэрэглэнэ. Умайн хүзүүний хүндрэлтэй эктопийн эмчилгээнд хэрэглэнэ (цогц эмчилгээний нэг хэсэг). Эх барих, эмэгтэйчүүдийн халдварт үрэвслийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх: эмэгтэйчүүдийн мэс заслын өмнө, төрөлт, эмнэлгийн үр хөндөлт, умайн доторх шинжилгээ (гистероскопи, гистеросальпингографи), жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл суулгахын өмнө хэрэглэнэ. Төрсний дараах ба хагалгааны дараах үед бүтцийг өөрчлөх эмчилгээний арга (диатермокоагуляц, криодеструкц, лазеродеструкц) хэрэглэсний дараа умайн хүзүү ба үтрээний салст бүрхүүлийн нөхөн төлжилтийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
декспантенол - 100 мг , хлоргексидин биглюконатын уусмал 20% -85,2мг
Бэлдмэлийг үтрээнд хийж хэрэглэнэ. Лааг хэрэглэхээс өмнө савлалтаас чөлөөлнө. Лааг 1 ширхэгээр хоногт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай үед ээлж эмчилгээг 20 өдөр хүртэл хугацаагаар үргэлжлүүлнэ. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэг даамжирах, эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандана. Бэлдмэлийг зөвхөн хэрэглэх зааврын дагуу хэрэглэнэ.