Денк Эйр 4мг №28 бэлдмэлийг 2-оос 5 насны хүүхдэд хэрэглэнэ. гуурсан хоолойн багтраа өвчний үед хэрэглэнэ. Ялангуяа, хөнгөн болон дунд зэргийн хүндрэлтэй, дахилтат хэлбэр, ингаляциар глюкокортикоид болон богино хугацааны бета-адреномиметик бэлдмэлд үр дүнгүй үед нэмэгдэлээр монтелукастыг хэрэглэнэ. Улирлын гаралтай ринитийн үед синглоныг хэрэглэнэ. Түүнчлэн гуурсан хоолойн багтраа хөдлөлөөс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Ялангуяа, үйл ажиллагааны ачааллалттай мөн эмгэг жамд гуурсан хоолойн агшилт давамгайлсан үед өргөн хэрэглэнэ.
2-5 настай хүүхдэд хэрэглэх нь:4мг зажилдаг шахмалыг 1 ширхгээр өдөр бүр оройн цагаар хэрэглэнэ. Денк-Эйр Жуниор 4мг зажилдаг шахмалыг хоолтой хамт хэрэглэхийг хориглоно. Уг зажилдаг шахмалыг хооллохоос хамгийн багадаа 1 цагийн өмнө эсвэл хооллосноос хойш 2 цагийн дараа хэрэглэнэ. Денк-Эйр Жуниор 4мг бэлдмэлийг 2-с доош настай хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй.