Бэлдмэлийг зөвхөн гадуур нүдний сувагт дусааж хэрэглэнэ. Дусаагуурын үзүүрт хүрч болохгүй. Учир нь флаконд буй бэлдмэлийг бохирдуулж болно. Бэлдмэлийг дусаахын өмнө гараа сайтар угааж, дараа нь флаконыг сэгсэрнэ. Таглааг авч бэлдмэлийг нүдэнд дусаана. Хэрэв дусал нүдэнд ороогүй бол дахин дусаана. Нүдийг болгоомжтой аних ба эмийг шингээхийн тулд 2 минут нээж ба анивчиж болохгүй. Дараа нь гараа угааж флаконыг таглана.Бэлдмэлийг эмчийн зөвлөснөөр эмчилгээний туршид тогтмол дусаана.