Дармон шахмалыг гуурсан хоолойн архаг үрэвсэл, гуурсан хоолойн багтраа, хөхүүл ханиад томуугийн үеийн уушгины архаг үрэвсэл, харшил болон тамхины шалтгаант бронхит зэрэг архаг явцтай амьсгалын замын өвчний үед ханиалга намдаах, цэр ховхлох, уушгины эд эсийг нөхөн төлжүүлэх, хамгаалах зорилгоор зааврын дагуу хэрэглэнэ. Нормон мөхлөг эмтэй хамт хэрэглэвэл дээр заасан архаг явцтай өвчний үйлдлийн идэвхийг дэмжинэ.
Нэг шахмал нь Чацаргана жимсний хатаасан шахдас (Dry fruit of Hippophea ramnoides ) 51 мг, Чихэр өвсний хуурай ханд (Dry extract of Glycyrrhiza galbra L) 20.8 мг, Үзэм (Vitis vinifera L.) 50 мг, Руда (Aucklandia lappa Decne) ба Жүр үр (Gardenia jasminoides Ellis) тус бүр 49 мг агуулна.
Хоол идсэнээс 30 минутын дараа усаар даруулж ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7, 14, 21 хоног байна.