Эмийг хоол идсэний дараа тогтмол цагаар хоногт 3-4 удаа дотуур уухаар хэрэглэнэ. Уухад хялбар болгохын тулд (6-аас доош насны хүүхэд хахах эрсдлээс сэргийлэх зорилгоор) шахмалыг зажилж, нухаж, эсвэл бага зэргийн усанд найруулж болно. Хувь хүний онцлог, шалтгаан, хүнд хөнгөний байдал, дахилтын давтамж зэргээс хамааран эмчилгээ үргэлжлэх хугацааг тогтооно. Дунджаар эмчилгээ үргэлжлэх хугацаа 5-14 хоног байдаг. Эмнэлзүйн шинж тэмдэг багассан ч гэсэн эмийн бэлдмэлийг 1-2 хоног үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Насанд хүрэгсдийн хоногийн дээд тун 3-4 гр байдаг бол 1-ээс дээш насны хүүхдийн хоногийн дээд тун 50 мг/кг/хоног.