Апротинин бэлдмэлийг цус алдахаас урьдчилан сэргийлэх ба их хэмжээний цус алдах эрсдэлтэй, зохиомол цусны эргэлтийн төхөөрөмжийг ашиглан дан ганц аорт-коронар шунт (нэг үгээр хэлбэл, аорт-коронар шунт гаргах нь зүрх судасны бусад мэс засалтай хавсраагүй тохиолдолд) гаргах насанд хүрсэн өвчтөнд хагалгааны явцад юулэх цусны хэмжээг багасгах зорилгоор хэрэглэх заалттай.
Апротининий өтгөрүүлсэн уусмал, 100000 КИЕ.
Насанд хүрэгсэд: Харшлын буюу анафилаксийн урвал өрнөхөөс сэргийлж бүх өвчтөнд 10000 КДН (калликреин дарангуйлах нэгж) апротининийг 1мл-ээр эмчилгээний эхний тунг хэрэглэхээс дор хаяж 10 минутын өмнө судсаар хийнэ. Хэрэв энэ сорилын тунд харшлын урвал өгөхгүй бол эмчилгээний тунг тарина. Ийм сорилоор апротининыг хийхээс 15 минутын өмнө Н1 ба Н2-рецепторийн антагонистийг хэрэглэж болно. Наркоз өгсний дараагаар (гэхдээ стернотоми хийхээс өмнө) 1-2 сая КИЕ ачааллын тунгаар судсанд 20-30 минутын турш аажим тарихыг зөвлөдөг. Дараагийн 1-2 сая КИЕ тунг зохиомол цусны эргэлтийн аппарат залгасны дараагаар хийнэ. Цусны эргэлтийг дахин явуулахад шахуургын анхдагч дүүргэлтийн уусмалд апротинин ба гепаринийг аль алиныг нь хийх шаардлагатай болдог ба эдгээр бэлдмэлийн физикийн үл зохицлоос зайлсхийх үүднээс хоорондоо холилдохдоо хангалттай шингэлэгдсэн байх шаардлагатай.Анхны тунг өндөр тунгаар судсанд урсгалаар тарьсны дараагаар цагт 250000-500000 КИЕ -г хагалгаа дуустал судсаар тарина. Нийтдээ нэг курс эмчилгээнд апротининыг 7 сая КИЕ тунгаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.