Гинофилусын үндсэн үйлчлэгч бодис болох Лср Регенеранс нь маш өвөрмөц найрлагатай буюу Лактобациллус рамносус буюу Дөдэрлайний бактер гэдэг нэрээр олонд танигдсан үтрээний хэвийн бичил биет болон пребиотикуудыг агуулна. Эдгээр найрлага нь үтрээний эмгэг төрөгчдийн эсрэг өвөрмөц гуравласан үйлчилгээг үзүүлнэ. 1. Лср Регенеранс сүүн хүчлийг нийлэгжүүлж үтрээний хэвийн pH орчинг сэргээнэ 2. Лср Регенеранс салст бүрхэвчийг бүрхэн хамгаалах амьд давхарга үүсгэнэ 3. Лср Регенеранс үтрээний эрүүл бичил орчин бүрэлдэхэд тааламжит нөхцлийг бүрдүүлнэ.
Хэрэглэх арга, тун Гинофилус капсулыг орой унтахын өмнө хэрэглэхийг зөвлөж байна. Капсулыг 1-2 секундын турш усанд дүрэн сайтар норгосны дараа үтрээнд гүн хийж хэрэглэнэ. Үтрээнд хийсний дараа капсул хайлан үйлчлэгч бодис ялгарна. 1. Үтрээний бичил орчинг сэргээхийн тулд өдөрт 1 (орой 1) эсвэл 2 капсулыг (өглөө, оройд 1) 7 хоногийн турш хэрэглэнэ 2. Үтрээний халдварын дахилтаас сэргийлэн өдөрт 1 капсулаар 3 долоо хоногийн турш хэрэглэнэ.