Бэлдмэлийг цэр ховхлох зорилгоор дараах эмчилгээнд хэрэглэнэ:
- ихээхэн цэртэй ханиалгалт, амьсгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг дагалдсан амьсгалын замын цочмог үрэвсэлт өвчин;
- гуурсан хоолойн архаг үрэвсэлт өвчний шинж тэмдэгийн эмчилгээнд.
1мл сиропын найрлагад 7 мг мөлхөө ороонгоны навчны хуурай ханд
Сиропыг хоолноос хамааралгүйгээр ууж хэрэглэнэ.
Насанд хүрэгсэд болон 12-с дээш настай хүүхдэд: 5 - 7,5 мл сиропыг хоногт 3 удаа уулгана (хоногт 105 - 157,5 мг мөлхөө ороонгоны хуурай хандтай тэнцэхүйц).
4 - 12 настай хүүхдэд: 5 мл сиропыг хоногт 3 удаа уулгана (хоногт 105 мг мөлхөө ороонгоны хуурай хандтай тэнцэхүйц).
1-4 настай хүүхдэд: 2,5 мл сиропыг хоногт 3 удаа уулгана (хоногт 52,5 мг мөлхөө ороонгоны хуурай хандтай тэнцэхүйц).
1 хүртэлх настай хүүхдэд: 2,5 мл сиропыг хоногт 2 удаа уулгана. (хоногт 35 мг мөлхөө ороонгоны хуурай хандтай тэнцэхүйц).
Сиропыг хэрэглэх явцад хангалттай хэмжээний шингэнийг хэрэглэхийг зөвлөнө.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний хэлбэр, хүнд хөнгөн зэргээс хамаарах ба ихэвчлэн 7 хоног байна. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2-3 хоногийн туршид бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөнө.