Хуурай ханиалга дагалдсан амьсгалын дээд замын үрэвсэлт өвчний бүрдэл эмчилгээнд болон тамхичдын хуурай ханиалгыг намдаах зорилгоор хэрэглэнэ
5 мл сиропын найрлагад 1,25 г таван салааны навчны шингэн ханд
Ууж хэрэглэнэ.
Хэрэглэхийн өмнө флаконыг сэгсэрнэ.
Сиропыг хэрэглэсэн даруйд хооллож ундлахгүй. Хоол унд нь амны хөндий, залгиур хоолойн салстад үзүүлэх бэлдмэлийн нөлөөг богиносгодог.
Сиропыг хэрэглэх үед цай буюу шингэнийг хангалттай хэмжээгээр уухыг зөвлөнө.
Насанд хүрэгсэд ба 14-с дээш настай хүүхдэд: 2 тунгийн халбагаар (10 мл) хоногт 3-5 удаа хэрэглэнэ.
7-14 настай хүүхдэд 1-2 тунгийн халбагаар (5-10мл) хоногт 3 удаа хэрэглэнэ.
2-7 настай хүүхдэд 1 тунгийн халбагаар (5мл) хоногт 3 удаа хэрэглэнэ.
Ээлж эмчилгээ 2-3 долоо хоног үргэлжилнэ. Ээлж эмчилгээг уртасгах болон давтан ээлж эмчилгээг эмчтэй зөвлөлдсөний дараа хийж болно.