Гербион® исландын хөвдний сироп нь ургамлын гаралтай бэлдмэл бөгөөд дараах тохиолдолд хэрэглэнэ.
- цочирсон, хуурай ханиалгах.
- амьсгалын дээд замын бага зэргийн үрэвсэл ба ам залгиурын салст бүрхүүлийн цочрол, хоолой өвдөх ба сөөх
Исландын хөвдний ханд нь их хэмжээний усанд уусамтгай салс агуулдаг учир амны хөндий залгиурын салст бүрхүүлийг чийглэх, хамгаалах, бүрхэх ба хуурай ханиалга болон цочролыг багасгана.
1 мл сиропын найрлагад 6 мг исландын хөвдний өтгөн ханд, 96 –108 мг исландын хөвдтэй тэнцэнэ
Насанд хүрэгсэд ба 16-аас дээш настай хүүхдэд: сиропыг 15 мл-р хоногт 4 удаа (хоногт 360 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
10-16 настай хүүхэд: сиропыг 10 мл-р хоногт 4 удаа (хоногт 240 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
4-10 насны хүүхэд: сиропыг 5 мл-р хоногт 4 удаа (хоногт 120 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
1-4 насны хүүхэд: сиропыг 2,5 мл-р хоногт 4 удаа (хоногт 60 мг исландын хөвдний хууурай хандтай тэнцэхүйц) хэрэглэнэ.
Гербион® исландын хөвдний сиропыг хэрэглэсэн даруйд хооллож ундлахгүй. Хоол унд нь сиропын амны хөндий ба залгиурын салстад үзүүлэх нөлөөг богиносгодог. Бэлдмэлийн ээлж эмчилгээний үргэлжлэх хугацаа нь өвчний явц ба шинжээс хамаарах бөгөөд завсарлагагүй удаан хугацаагаар үргэлжилж болно. Өвчний шинж тэмдэг арилсны дараа бэлдмэлийг хэдэн өдөр үргэлжлүүлэн хэрэглэхийг зөвлөнө. Флаконыг хэрэглэхийн өмнө сэгсэрнэ.