Элэгний архаг, хурц өвчин ялангуяа элэгний хатуурал, элэгний өөхлөлт, элэгний үрэвслийн улмаас үүссэн гипераммонемийн эмчилгээнд, онцгойлон шинээр мэдрэлийн талаас (комын урьдал үе) хүндрэл илрэх (элэгний энцефалопати) үеийн эмчилгээнд хэрэглэнэ.
Л-Орнитин –Л- Аспартате (DAB) - 5г; Тарилгын ус (KP) - х.х.
Венийн судсанд дуслаар хийнэ. Ихэвчлэн өдөрт 4 туншилыг 500 мл дуслын шингэнд уусган хэрэглэнэ. Комын урьдал болон комын үед эхний эмчилгээнд 8 туншилыг 24 цагт хийх ба хүндрэлийн зэргээс хамаарна. ГЕПА-Л тарилгыг уламжлалт дуслын уусмалд (5% глюкозын уусмал, Рингерийн уусмал) холино. Ингэхдээ 500 мл дуслын уусмалд 6 туншилаас ихийг хийхгүй.