Геморол нь шамбарам өвчний үед шулуун гэдсэнд хийж хэрэглэдэг лаа юм. Түүнчлэн бэлдмэлийг шулуун гэдэсний салст бүрхүүлийн архаг үрэвсэлт эмгэг, цочрол, хагарал зэргийн үед хэрэглэнэ.
Геморол лааны найрлага дахь бензокайны хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдлийн нөлөөгөөр өвдөлт намдана.
Мөн бэлдмэлийн найрлагат хэсэг газарт үрэвслийн эсрэг, аргаах, суллах үйлдэл үзүүлдэг бодисууд агуулагддаг.
Энэхүү бүтээгдэхүүнийг дээр дурьдсан хэрэглэх заалтын үед уламжлалт эмчилгээний зорилгоор хэрэглэх ба түүний үр нөлөө нь удаан хугацааны хэрэглээ, туршлага дээр үндэслэгддэг.
Нэг лаа (2 г)-нд агуулагдах үйлчлэгч бодис:
Matricaria-ын өтгөн ханд (Matricariae extractum spissum) (3:1) 50 мг
Хандлагч: цэвэршүүлсэн ус
Гоо хатны үндэсний өтгөн ханд (Belladonnae radicis extractum spissum) (4:1) 20 мг
Хандлагч: этанол 70% V/V
Шотланд Broom-ын өвс, Horse-chestnut-ын холтос, Tormentil-ын үндэслэг иш, Yarrow-ын өвсний өтгөн хандны холимог 80 мг (Extractum compositum spissum (4:1) ex: Cytisi scoparii-ын өвс, Hippocastani-ын холтос, Tormentillae-ын үндэслэг иш, Millefolii-ын өвс)
Хандлагч: этанол 40% V/V
Бензокайн (Benzocainum) 100 мг
Бусад бодис: глицерол ба хатуу тос.
Тун
Насанд хүрэгсдэд үдэш 1 лаа хэрэглэх ба хүнд тохиолдолд хоногт 2-3 лаа хэрэглэнэ.
Эмчилгээ үргэлжлэх хугацаа
Лааг өвдөлт бүрэн намдтал хэрэглэх ба харин 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Сайжрал илрэхгүй байгаа тохиолдолд эмчээс зөвлөгөө авна.
Хэрэглэх арга
Хэрэглэхийн өмнө фольгийн гурвалжин төгсгөлтэй хэсгийг урж лааг блистерээс гаргаад шулуун гэдсэнд хийнэ.