Өвдөлт, үрэвсэл, хаван үед:Шөрмөс, шөрмөсний холбоос, булчин, ясны үе холбоос жишээ нь шөрмөс тасрах, хөхрөх, биеийн тамираар хичээллэсний дараа эсвэл ослын улмаас үүссэн нурууны өвдөлтийн үед;Хэрлэгийн зөөлөн эдийн хэсэг газрын өвдөлт жишээ нь тендовагинит, бурсит, мөрний хөшинг хам шинж, периартропати.Жижиг, дунд хэмжээний үений артрозын шинж тэмдэгийн эмчилгээнд жишээ нь гарын хуруу, өвдөгний өвдөлтийн үед хэрэглэнэ. Бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд хэрэглэж болно.
1 г бэлдмэлд 11,6 мг диклофенак диэтиламин
Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгчид, ялангуяа 65-с дээш насны өндөр настан, 12-с дээш насны хүүхдэд бэлдмэлийг өдөрт 3-4 удаа арьсан дээр нимгэн зөөлөн түрхэнэ. Шаардлагатай хэмжээ өвдөлтийн талбайн хэмжээнээс хамаарна. Нэг удаагийн тун 2-4г (эзлэхүүн нь интоор, хушганы хэмжээтэй ойролцоо). Бэлдмэлийг түрхсэний дараа эмчилгээний бүс биш бол гарыг угаах хэрэгтэй (гарын хурууны артроз). Эмчилгээний үргэлжлэх хугацаа үр дүнгээс хамаарна (гелийн нөлөөг сайжруулахын тулд Вольтарен® бусад хэлбэрээр хамт хэрэглэнэ). Эм хэрэглээний 7 хоногийн дараа сайжрал өгөхгүй бол эмчид хандах нь зүйтэй. Вольтарен® Эмульгель® бэлдмэийг эмч зөвлөөгүй үед 14-с илүү хоногоор хэрэглэхгүй.