Түрүү булчирхайн архаг үрэвсэл; Түрүү булчирхайн хоргүй хавдар; Өөрт захирагдахгуй ургент (зайлшгүй шаардлагатай) хэлбэрийн шээс задгайрах, цэвэршилтийн ба цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд ургент (зайлшгүй шаардлагатай) шээс хүрэх тохиолдолд эмчилгээнд хэрэглэнэ; Түрүү булчирхайн мэс ажилбарын өмнө болон дараа хэрэглэнэ.
түрүү булчирхайн ханд -100мг усанд уусдаг пептидийн агууламж -20мг,
Шулуун гэдсэнд хийнэ. Лааг өдөрт 1 удаа 1 ширхэгээр хүндээр бие зассаны дараа болон цэвэрлэх бургуй тавьсаны дараа хэрэглэнэ. Лааг хэрэглэсний дараа өвчтөнийг 30-40 минутын турш хэвтүүлэх нь тохиромжтой байдаг. Ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тохируулна. Витапрост® Форте-ээр эмчлэх ээлж эмчилгээний хамгийн бага хугацаа нь түрүү булчирхайн хоргүй хавдарт – 15 хоног, түрүү булчирхайн архаг үрэвсэлд – 10 хоног, шээс задгайрах хам шинжийн үед – 20 хоног байна. Шаардлагатай бол ээлж эмчилгээг давтаж болно. Хэрэв эмчилгээний дараа сайжрал үзүүлэхгүй, шинж тэмдэгүүд дордох эсвэл шинээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.