18 ба түүнээс дээш насны өвчтөнд: Артерийн даралт ихдэлт, Зүрхний архаг дутагдалтай (NYHA үйл ажиллагааны II-IV анги) өвчтөний хавсарсан эмчилгээнд, АХФ дарангуйлагчид хэрэглэж байгаагүй өвчтөнд, Тогтвортой гемодинамик үзүүлэлттэй тохиолдолд зүүн ховдолын дутагдал эсвэл зүүн ховдлын систолын үйл ажиллагааны дутагдалаар хүндрэх цочмог миокардийн шигдээсийн дараа өвчтөнүүдийн амьд үлдэх байдал нэмэгдэнэ.
Артерийн даралт ихдэлт: Вальсакорын эхний тун нв өвчтөний арьсны өнгө, нас, хүйсээс үл хамааран 80мг тунгаар өдөрт нэг удаа ууна.
Зүрхний архаг дутагдал:Вальсакор бэлдмэлийг 40мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Бэлдмэлийн тунг аажмаар 2 долоо хоногоос өдөрт 2 удаа 80 мг, тэсвэржилт сайтай бол өдөрт 2 удаа 160 мг-аар нэмэгдүүлнэ. Хоногийн дээд тун 320 мг тунгаар 2 удаа ууна.
Зүрхний булчингийн цочмог шигдээсийн дараах хэрэглээ:Эмчилгээг гемодинамик үзүүлэлт тогтвортой байгаа тохиолдолд зүрхний булчингийн цочмог шигдээс үүссэнээс 12 цагийн дараа эхлэх ёстой. Өдөрт 2 удаа 20 мг тунг (½ шахмал 40 мг) хэрэглэсний дараа Вальсакорын тунг титрлэх замаар аажмаар нэмэгдүүлж болно: хэдэн долоо хоногт 40 мг, 80 мг, 160 мг тунгаар өдөрт 2 удаа ууна. Хоногийн дээд тун 320 мг тунгаар 2 удаа ууна. 2 дах долоо хоногийн эцэс гэхэд тунг өдөрт 2 удаа 80 мг-аар нэмэгдүүлэн хамгийн ихдээ 160 мг-аар өдөрт 2 удаа эмчилгээг 3-р сарын эцэс хүртэл Вальсакор хэрэглэнэ.