Үйл ажиллагааны кардиалги, невроз, тэнгисийн болон өндрийн өвчний үед бөөлжилтийн эсрэг бэлдмэл болгон ашиглана. Нойрсуулах үйлдэлтэй, мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийг цочроож рефлексийн замаар судас өргөсгөх бага зэргийн үйлдэлтэй. Судасны нэвчимхий чанар, өвдөлтийн мэдрэмж үүсэлтийг зохицуулдаг энкефалин, эндорфин болон бусад төрлийн пептидууд, кинины (салст бүрхэвчийн хүлээн авууруудыг цочроосноор) нийлэгжилт, ялгаралтыг дэмждэг.