Үйл ажиллагааны кардиалги, невроз, тэнгисийн болон өндрийн өвчний үед бөөлжилтийн эсрэг бэлдмэл болгон ашиглана. Нойрсуулах үйлдэлтэй, мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлийг цочроож рефлексийн замаар судас өргөсгөх бага зэргийн үйлдэлтэй. Судасны нэвчимхий чанар, өвдөлтийн мэдрэмж үүсэлтийг зохицуулдаг энкефалин, эндорфин болон бусад төрлийн пептидууд, кинины (салст бүрхэвчийн хүлээн авууруудыг цочроосноор) нийлэгжилт, ялгаралтыг дэмждэг.
Ментил изовалератад уусгасан левоментолын уусмал (валидол) – 60мг
Насанд хүрсэн хүнд валидолыг хэлэн дор тавьж хэрэглэнэ. Шахмалыг бүрэн уустал аман дотор, хэлэн дороо барина. Өдөрт 2-3 удаа нэг шахмалаар хэрэглэнэ.Эмчилгээний үр дүнгээс хамааруулж өдөрт уух тоо болон эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно.