В-Гель нь мөөгөнцөрийн эсрэг, бактерийн эсрэг болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй бөгөөд үтрээний болон умайн хүзүүний үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. В-Гель нь үтрээ болон умайн хүзүүний үрэвслийг хамтад нь намдаахын зэрэгцээ үтрээний загатналт, халуун оргих зовиурыг арилган, эдгэрэлтийг түргэсгэдэг.
В-Гелийн 1 гр тутамд агуулагдах найрлага: Идэвхтэй бодис ХАНД Triphala 4,0 мг, Rosa damascene 3,6 мг, Elettaria cardamomum 3,6 мг, Boerhaavia diffusa 3,6 мг, Parmelia perlata 2,0 мг, Vitex negundo 1,6 мг, Curcuma longa 1,6 мг эмийн ургамлуудын ханд Lawsonia inermis, Foeniculum vulgare, Melia azadirachta, Cedrus deodara, Tagetes erecta, Nelumbium speciosum зэрэгт боловсруулагдсан.
Хэмжүүрт аппликаторт 1-2гр соруулж аваад үтрээний гүнд өдөрт 2-3 удаа хийж хэрэглэнэ. Эмчилгээг 7-14 хоног үргэлжлүүлдэг. Аппликаторыг хэрэглэх бүрийн дараа халуун усаар угааж, хуурай газар хадгалаад дахин хэрэглэнэ.