Бициллин®- д мэдрэг халдвараар үүсгэгдсэн цагаан трепонем (фрамбези), тэмбүү болон бусад халдварууд (насанд хүрэгчдэд); стрептококкын халдвар (үүний дотор В бүлгийн стрептококкоор үүсгэгдсэн халдвар орохгүй), гүйлсэн булчирхайн цочмог үрэвсэл, скарлатин, хэрлэг өвчин (сэдрэлээс сэргийлэх зорилгоор), ил шархны халдвар, ёлом(рожа) зэрэгт хэрэглэнэ.
Нэг бортогонд: 600000 нэгжбензатины бензилпенициллин 200000 нэгжбензилпенициллин натри (бензилпенициллиний 200000 нэгж натрийн давс) эсвэл бензилпенициллин кали (бензилпенициллиний калийн давс)бензилпенициллин прокаин (бензилпенициллиний 200000 нэгж новокаины давс) тус тус агуулагдана.
Хөвмөлийг бэлтгэх: Бортоготой тариаг тарилгын ариун ус, натри хлоридын 0.9% уусмал, эсвэл новокаины 0,25-0,5 % 5-6 мл уусмалаар найруулдаг. Хөвмөлийг дээрх уусгагчуудын аль нэгээр, тариаг хийхийн дөнгөж өмнөхөн найруулж бэлтгэнэ. Уусгагч шингэнийг бортого руу тариураар маш аажим (20-25 секундэд 5 мл орохоор тооцож) зөөлөн шахаж оруулаад, бортоготой эмийг босоо чиглэлээр зөөлөн хөдөлгөж нэг төрлийн хөвмөл болтол уусган найруулна. Хөвмөлийн гадаргуу дээр бага зэргийн хөөс үүсч болно. Тариаг найруулангуут өгзөгний булчингийн гадаргыг баримжаагаар 4 хуваасны гадна дээд талын хавтгайд булчингийн гүнд хатгаж тарина. Тариа хийсний дараа өгзөгний арьсыг спирттэй хөвөнгөөр дарж арчих хэрэггүй.