Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Насанд хүрэгсдийн цусны даралтыг бууруулах зорилгоор амлодипин эсвэл валсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифоржийг хэрэглэнэ.
(1 шахмалд):Бифорже шахмал 5мг/80мгАмлодипиний бесилат …….. 6.935мг (5мг Амлодипинтэй тэнцэхүйц)Валсартан …….. 80.0мг
Бифоржийг өдөрт 1 шахмалаар хэрэглэнэ.Цусны даралтыг бууруулах зорилгоор 5мг амлодипин эсвэл 80мг валсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 5мг/80мг - ийг хэрэглэнэ. Цусны даралтыг бууруулах зорилгоор 10мг амлодипин эсвэл 160мг валсартаныг дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифорже 10мг/160мг - ийг хэрэглэнэ. Бифоржийг хоол идэхийн өмнө болон дараа хэрэглэж болно.