Анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудаж мартамхай болох, оюуны чадвар буурах, нойр хямрах шинж бүхий төрөл бүрийн шалтгаант тархины цусан хангамжийн алдагдал (тархины харвалт, тархины гэмтэл, өндөр настан),Захын болон бичил цусны эргэлтийн алдагдал (түүнчлэн доод мөчдийн артерийн судасны эмгэг, хөл чинэрч догонцох), Рейно-н хам шинж,Мэдрэл - мэдрэхүйн өөрчлөлт (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах),Нүдний шар толбоны насжилтын сөнөрөл,Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэг.
1 бүрээсд 40 мг Гинкго навчны (Ginkgo biloba L., folium) стандартчилсан цэвэршүүлсэн хуурай ханд агуулагдана.
Тархины цусан хангамжийн алдагдлын үед 1 бүрээсээр хоногт 2-3 удаа хэрэглэнэ.Захын цусан хангамжийн алдагдалын үед 1 бүрээсээр хоногт 2 удаа хэрэглэнэ.Мэдрэл-мэдрэхүйн өөрчлөлтийн үед (толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах) 1 бүрээсээр хоногт 2 удаа хэрэглэнэ.Нүдний шар толбоны насжилтын сөнөрөлийн үед 1 бүрээсээр хоногт 2-3 удаа хэрэглэнэ.Чихрийн шижингийн шалтгаант нүдний торлогийн эмгэгийн үед 1 бүрээсээр хоногт 2-3 удаа хэрэглэнэ.Эмчилгээний сайжралын эхний шинж ерөнхийдөө 1 сарын дараа илэрнэ. Ээлж эмчилгээг ялангуяа өндөр настанд 3 сараас багагүй хугацаагаар үргэлжлүүлнэ.
Үйлдвэрлэсэн улс: Словени