Дээр дурьдсан нянгуудаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнүүд (фарингит, ангина), арьсны идээт өвчнүүд, сахуу, улаан эсэргэнэ, заг хүйтэн, тэмбүү, боом, татран, актиномикоз болон хэрлэг, гломерулонефрит өвчний эмчилгээ, дахилтаас сэргийлэх зорилгоор хэрэглэнэЗөвхөн булчинд тарьж хэрэглэнэТарихын өмнө 600.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 1.5 мл, 1.200.000 ОУН тун бүхий бэлдмэлийг 3.5 мл, 2.400.000 ОУН бүхий бэлдмэлийг 7 мл тарилгын ус буюу физиологийн уусмалаар найруулж бэлтгэнэТариаг өгзөгний гадна дээд өнцөгт тарих үедээ, артери, венийн судсанд шууд орохоос болгоомжилж тариурт цус орж буй эсэхийг заавал шалганаЦус гарч буй тохиолдолд тариурыг сугалан авч, өөр газар хатгаж таринаЭмчилгээ хийх тун, эмчилгээний үргэлжлэх хугацаа, өвчний хэлбэр, явц, онцлогоос хамаардаг. Тухайлбал:а) Стрептококк А-гаар үүсгэгдсэн амьсгалын дээд замын үрэвсэл, арьсны идээт үрэвслийн үед:Насанд хүрэгчдэд 1.200.000 ОУН 27 кг дээш жинтэй хүүхдэд 600.000 ОУН27 кг-с доош жинтэй хүүхдэд 300-600.000 ОУН тунгаар долоо хоногт 2 удааб) Тэмбүү өвчний үед 2.400.000 ОУН-р 7 хоногийн зайтай 3 удаа в) Хэрлэг, гломерулонефрит өвчний дахилтаас сэргийлэх зорилгоор 1.200.000 ОУН-р 3-4 долоо хоног тутамд 1 удаа 1-3 жилийн турш хэрэглэж болно. Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд юуг анхаарвал зохих вэ? Пенициллин ихсээр нэвтрэн ургийн цусанд ордог болох нь батлагдсан, мөн хөхний сүүгээр дамжин хүүхдэд очих бололцоотой бөгөөд ураг болон нярай хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг талаар хийсэн судалгаа ажиглалт байхгүй тул зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд энэ эмчилгээг хийхийг зөвлөж байна