АЦЦ® АКТИВ нь өтгөн цэрийг шингэрүүлж түүнийг амьсгалын замаас ялгарахыг нь нөхцөлдүүлдэг цэр шингэлэх эм.
АЦЦ® АКТИВ бэлдмэлийг насанд хүрэгсдэд ялгарахад бэрхшээлтэй болон өтгөн цэр дагалдсан амьсгалын замын цочмог ба архаг өвчний эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит, бронхиолит, бронхоэктаз, уушгины үрэвсэл, ларингит, трахеит, бронхын багтраа, түүнчлэн муковисцидоз, синусит, дунд чихний үрэвсэл орно.
Үйлчлэгч бодис: ацетилцистеин.
1 уутанд (1,6г нунтаг) 600мг ацетилцистеин агуулагдана.
1 уут бэлдмэлийг хоногт 1 удаа (хоногт 600мг ацетилцистеин) хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Ууж хэрэглэнэ.
1 уут бэлдмэл нь 1 удаагийн хэрэглээнд зориулсан байна.
1 уут бэлдмэлийг шууд хэлэн дээр асгах ба залгина.
Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь шүлсний ялгаралтыг идэвжүүлэх ба ингэснээр тэрээр амархан залгигдах бөгөөд түүнийг усаар даруулахгүй хэрэглэж болно.
Нунтгийг залгихын өмнө зажилж болохгүй.
Ууж хэрэглэхэд зориулсан нунтаг нь ханиалгын рефлекс багассан өвчтөнд (өндөр настай болон бие султай өвчтөн) зориулагдсан байна.